Big Gee «Harid»

0
44

Big Gee «Harid»

Korea — Ulaanbaatar (2016)

Смотреть на YouTube:

Слушать на SoundCloud:

ТЕКСТ

Халх Монгол нутаг байгаль мөрөн голоо санана
Хайртай гэр бүл хамууд найз нөхдөө бүгдийг санана
Эх орон минь хүлээ эргээд би заавал очно
Монгол улсын иргэн би буцаад очно

Хүсэлдээ хүрье хэмээн хүний нутагт зориод ирсэн
Хүлээсэн төсөөлөл биш бодит байдалд би энд сэрсэн
Ард минь итгэж үлдсэн гэр бүлээ мартах ёсгүй ээ
Алив бүхнийг давна гэсээр улам бүр би зүтгэсэн
Харийн хүн харийн хүн харин энд бид харийн хүн
Хаа ч явсан нэгнээ танина гуравхан сая гаруйхан
Монголоо байсан нэг нь Монгол хүнээ хорлож байсан
Молиго үмхүүлж дайсан болсноос нэгдэж байвал сайнсан уг нь
Хүний газар хүний ёсыг хүндэтгэн дагахаас аргагүй
Хүнд хэцүү байсан ч бүхнийг тэвчин байж давахаас аргагүй
Биднийг зарим нь бодно хөгжил дэвшилд жаргаж байгаа
Гэвч эсэргээрээ энчээ хөлсөө гарган жаялж байгаа
Алаг муугийн үзэлд амьдрах ухаан санаа гүйцнэ
Арга мэхийг уралдуулсан аймар олон садааг үзнэ
Асгарах хөлсний амт нь нулимс шиг гашууныг мэдрэнэ
Алхам алхмаар зорилгоо биелүүлж аян замын богцоо бэлдэнэ

Авах мөнгөө бодоод эрүүл мэндээ золихыг үзнэ
Ашиг тусын төлөө анд нөхрөө бас солихыг үзнэ
Бичиг баримтнаас болж харийн хүнтэй нөхцөхийг үзнэ
Үзээгүйгээ үзнэ гүйцээгүйгээ гүйцээнэ
Миний нутгийн орчин хэрвээ харь улсынх шиг хөгжсөн бол
Монголдоо сурч ажиллаад хөлөө олон хөлждөг болно
Хүний нутагт барин тавин давчдах хэрэг байгаа гэж үү?
Хүрэх зорилгоо бид нар ер нь харийн орноос хайгаа ч билүү?
Бусдын газар зовсон зовлон надад сургамж олгоно
Буруу бишээ үүнийг нутагтаа би жаргал болгоно
Харь нутаг хэцүү ч гэлээ хамаг бодлыг тэнцүүлж билээ
Хариад очсон хойноо бүхнээ хавь ойрдоо би хэрсүү хэлнэ
Олсон мэдлэгээ би эх орондоо зориулна
Олиггүйг үзсэн минь үүний төлөө зориуд юм
Чадаагүй бүхнээ тэндээ чадаж хийгээд үржүүлнэ
Заавал буцаж очоод Монгол орноо хөгжүүлнэ…

Пресс-служба Rap.Mn

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here